My site MainRegistrationLogin Баасан
2024-11-22
5:17 PM
Welcome Андаа | RSS
Меню сайта
Категории раздела
Мэдээ
Кино
Монгол орчуулгатай кино
Монгол дуу клип
Гадаад дуу клип
Програмууд
Ном зохиол
Тоглоом
Зураг
Хошин шог
Наш опрос
Rate my site

Статистика

Одоо байгаа 1
Гишүүн 1
Зочин 0
Форма входа
  
Main » 2010 » 4 сар » 25 » Танилцсан өдрөө зурхайгаар шинжих нь
2:20 PM
Танилцсан өдрөө зурхайгаар шинжих нь

Танилцсан өдрөө мэдэж байгаа бол цаашид та хоёрын харьцаа хэрхэн үргэлжлэхийг урьдчилан хэлж болох юм. Та хоёрын танилцсан тэр өдөр Нар одны зурхайн аль ордонд байрлаж байсныг тодорхойсноор та хоёрын харьцаа хэрхэн яаж өрнөхийг танд хэлж өгч болох юм. Жишээлбэл: Та хоёр 20010 оны 4-р сарын 10 нд танилцсан гэж бодъё. Энэ өдөр Нар Хонины ордонд байрлаж байсан. ЗХонины ордны тухай мэдээлэл ямар байгааг одоо харъя.



Хонь

3-р сарын 21 нээс 4-р сарын 20 ны хооронд танилцсан бол анхны харцаар дурласан ба та хоёрын харьцаа тогтвортой биш, хэрүүл, маргаантай, салах хандлагатай.

Үхэр

4-р сарын 21 нээс 5-р сарын 21 ний хооронд танилцсан бол тогтвортой харьцаа.Аль нэг тодорхой санаа, бэлгэн дээр тогтох харьцаа. Эд материалын сонирхол бий ба бэлгийн харьцаа маш чухал.

Ихэр

5-р сарын 22 ноос 6-р сарын 21 ний хооронд танилцсан бол идэвхитэй харьцаа, байнгын хэрүүл маргаан, эвлэрэл, хааяа нэгийгээ араар нь тавих, ийш тийш явах, айлд зочлох гээд л... Ёс зүйн асуудал ийм харьцааны сул тал.

Мэлхий

6-р сарын 22 ноос 7-р сарын 23 ны хооронд танилцсан бол тэд үнэхээр сэтгэлийн хамаатнууд болж чадна. Гүнзгий хайраар холбогдож, сэтгэл санаа нэгтэй байж чадна. Хоёр биенийхээ хэрэгцээг хангахаар үнэн сэтгэлээсээ хичээдэг. Хамтдаа гэр орноо өөд татах хүсэлтэй. Нэг нэгэндээ эцэг эхийн ёсоор ханддаг. Харин хэн нэгэн нь илэн далангүй байж чадахгүйгээс болж ойлголцохгүй байж болох талтай.

Арслан

7-р сарын 23 наас 8-р сарын 23 ны хооронд танилцсан бол та хоёр нүдэнд туссан маш сайхан хос болж чадна. Гүнзгий хайраар хоёр биеэ хайрлаж, хамтдаа нэг зүйл сонирхоно. Хүүхэдтэй болсноор гэр бүл улам бат бөх болж харьцаа сайжирна. Байнгын үл итгэлцэл, сэжиг хардлагаар бие биеэ хуурахад хүргэж болох талтай.

Охин

8-р сарын 23 наас 9-р сарын 23 ны хооронд танилцсан бол хамтран төсөл хэрэгжүүлэх, нэг дор ажиллах буюу адил ажил төрөл эрхлэх оюунлаг харьцаа бий болно. Жижиг сажиг зүйлд их анхаардагаас болж тэдний харьцаанд ан цав гарч болох юм.

Жинлүүр

9-р сарын 24 нөөс 10-р сарйн 23 ны хооронд танилцсан бол тэдний хооронд хамтрагчийн харьцаа бий болно. Хоёр биендээ анхаарал тавьж бэлэг барьсан гоё харьцаа байх нь. Хоёрдмол амьдралаар амьдрах магадлалтай. Нийгэмд тодорхой байр суурь эзлэх эрмэлзэл энэ хосод бий.

Хилэнц

10-р сарын 24 нөөс 11-р сарын 22 ны хооронд танилцсан бол тэдний хооронд халуун хайр, хардлага аль аль нь байх болно. Харьцаа нь өөрчлөгдөж, нийгмийн идэвхитэй харьцаанд орох боломжтой. Хэн хэнийхээ асуудалд хэт оролцсоноор тэдний харьцаанд ан цав гарч, амгалан тайван байдал алдагдана.

Нум

11-р сарын 23 наас 12-р сарын 22 ны хооронд танилцсан бол хүчтэй, халуун хайр тэднийг холбоно. Амьдралдаа адил байр суурь эзэлж болох ба нийгмийн амьдралд хамтрагчид болох магадлалтай. Бие биеэ ашиглах, жижиг зүйл дээр хаацайлах хандлагатай.

Матар

12-р сарын 23 наас 1-р сарын 20 ны хооронд танилцсан бол хамтдаа урт хугацааны төлөвлөгөө зохиодог. Тэдний харьцаа хэтэрхий хүйтэн, биеэ барьсан шинжтэй. Мэдрэмж бодол санаагаа нуух боловч тэдний холбоо бат бөх байх болно. Хэн нь гэр бүлд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх талаар үл ойлголцол, асуудал гарч болно.

Хумх

1-р сарын 21 нээс 2-р сарын 19 ний хооронд танилцсан бол тун хачин хос болно. Өндөр төвшинд гарсан оюунлаг холбоо. Хоёул эрх чөлөөтэй, тэдний харьцаа хачин гайхмаар зүйлээр элбэг.

Загас

2-р сарын 19 нээс 3-р сарын 20 хооронд. Бие биеэ маш сайн ойлгож мэдэрдэг. Бараг зайнаас мэдэрдэг гэхэд болно. Үл ялиг зүйлд ч хөнгөн ханддаг. Бодит байдлыг жинхэнээр нь хүлээж авч чаддаггүй. Болж буй бүхнийг хэт их дэвэргэдэг. Та хоёрын харьцаа хэрхэн яаж үргэлжлэхийг мэдмээр байвал танилцсан өдрөө доор өгсөн орднууд дотроос олж дүгнэлтээ хийгээрэй.

Category: Мэдээ | Views: 14946 | Added by: ADMIN | Rating: 0.0/0
Total comments: 1

Нэр: zochin

adminaa site daa uur yum neemeechee zul guai
---------------- Хэрэглэгчийг илтгэх гарын үсэг --------------
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Поиск
Календарь
«  4 сар 2010  »
НямДаЛхаМягПүБаБям
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей

Copyright MyCorp © 2024Create a free website with uCoz